Дурсамж 1

2011 оны 12-р сарын 08 Нийтэлсэн od

Би багадаа их олон гоё гоё мөрөөдөлтэй байж дээ. Ер нь хүн болгон л тийм байдаг байх. Харин бодоод байхад тэдгээр мөрөөдлүүдээс биелсэн, биелүүлсэн нь хэд билээ?  За санах гээд оролдъё..

Би багадаа их хуулан бичлэг хийдэг хүүхэд байж билээ. Тэгээд нэг дүгээр ангидаа бил үү ангийн цэвэр бичгийн аварга болж байсан юм. Тэр үед энэ их хуулж бичсэн сэдэвүүдээ цуглуулж байгаад нэгдүгээр ангийн унших бичиг гээд ном гаргана гэж боддог байж дээ. Инээдтэй байгаа биз

Багад бас их сайн зураг зурдаг байж. Сургуулийнхаа зургийн дугуйланд яваад овоо эв дүйтэй болсон байсан шиг санаж байна. Золтой л зургийн үзэсгэлэн гаргана гэж солиороогүй байх. Ямарч байсан уул тал, ус горхи, хөдөө нутгийг бол будаг бийр нийлүүлээл зурдаг байж дээ.

Сүүлдээ дунд ангид ороод эссе шүлэг бичих гэж оролдсон, бас л ном гаргана гээд л бодоод явж байсан байх. Харж л байя ном гаргах эсэх ээ /үргэлжлэл бий/

Б.Лхагвасүрэн : Тэр нэгэн бүсгүйд

2011 оны 12-р сарын 08 Нийтэлсэн od
бас л гоё шүлэг... Дэлгэрэнгүй»

Р.Чойном - Залуу нас

2011 оны 12-р сарын 08 Нийтэлсэн od
залуу насаа гэж.. Дэлгэрэнгүй»

П. Бадарч ЭХИЙН СЭТГЭЛ

2011 оны 12-р сарын 08 Нийтэлсэн od
үнэхээр гоё шүлэг юм аа Дэлгэрэнгүй»

Би олсон, дахиад алдмааргүй байна...

2011 оны 11-р сарын 17 Нийтэлсэн od

Ёс суртахуун

2011 оны 09-р сарын 06 Нийтэлсэн od
"Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг" Дэлгэрэнгүй»

Bad guy

2011 оны 09-р сарын 03 Нийтэлсэн od
сайн хүн гэж ямар байдаг юм Дэлгэрэнгүй»

Нөхөрлөлийн тухай

2011 оны 08-р сарын 22 Нийтэлсэн od
найз нартаа зориулав Дэлгэрэнгүй»

Сачи

2011 оны 06-р сарын 21 Нийтэлсэн od

Бяцхан дүүгээ төрсөний дараахан, Сачи гэрийхэнээсээ шинэхэн төрсөн дүүтэй нь өөрийн хамт орхихыг хүсэж эхлэв. Эцэг эх нь түүнийг бусад дөрвөн настнуудын адилаар, дүүдээ атаархсандаа түүнийг цохих эсвэл сэгсэрч магадгүй гэж бодоод татгалзсан хариу өгчээ. Гэвч тэр огтхон ч атаархсан шинжгүй байсны дээр түүний дүүтэй нь хамт орхихыг хүсэх нь улам ихэссээр байв. Эцэст нь түүнд зөвшөөрөв.

Сэтгэл нь хөөрсөн, Сачи дүүгийнхээ өрөө рүү алхан орж, хаалгын хаачихав. Гэвч хаалга бяцхан нээгдээд, түүний сониуч эцэг эхэд нь нууцаар харах боломжийг олгов.

Тэнд бяцхан Сачи дүү рүүгээ аяархан алхаж очоод, нүүрээ ойртуулан “Жаал минь, бурхан ямар байдгийг хэлээч, Би мартаж эхэлж байна” гэжээ.

Dan Millman

Albert Einshtein; Galileo Galilei

2011 оны 05-р сарын 05 Нийтэлсэн od
бяцхан танилцуулга Дэлгэрэнгүй»

Айдас

2011 оны 04-р сарын 10 Нийтэлсэн od

 Би хэзээ нэгэн цагт юм үзэж нүд тайлаад ирэхээрээ, амьдрал үзэж, ухаан суухын цагтаа нэг тийм хүмүүст ухаарал хайрласан, нэгийг бодогдуулсан эсвэл дэлхийг донсолгосон, өөрчилсөн нэг тийм ном бичнэ гэж боддог юм.(худлаа худлаа) Харин миний  хамгийн том айдас бол үзэл бодол, ухамсар, хүмүүжил минь л болоод байна. Хүн өөрийнхөөрөө байх сайхан гэдэг тэр ч үнэн. Гэтэл хүн яг тйим байж чаддаг гэдэгт би эргэлзэж байна. Яагаад ч юм өөрийнхөөрөө биш бусдын үгээр яваад ч байгаа юм шиг, бусдын сэтгэлгээгээр сэтгээд ч байгаа юм шиг. Чөлөөтэй сэтгэж чадахгүй нэг юманд хүлэгдээд ч байгаа юм шиг байх юм. Энэ бас хүмүүжилтэй нэн холбоотой. Бусадтай адилхан хүн амьтантай хамаа намаагүй харьцы өөрийгөө нээе гэхээр цаанаасаа л нэг юм болохгүй байдаг. Бусдыг уурлуулчих вий буруу сэтгэгдэл төрүүлчих вий гэсэн дээ, худлаа мишээгээд л амаа жимийгээд өнгөрөх. Тэгэхдээ таалагдах гэсэндээ хэн нэгэнд тал засч, худлаа доль үсэрдэггүй. Тийм хүнд дургүй, тиймдээ ч хүмүүс надаас бишүүрхдэг.  Өөрийн үзэл бодолгүй хүн нэг замаар чиг шулуун явна гэж байдаггүй юм байна. Өнөөдөр нэг зүйл хийсэн бол, маргааш нь эсрэгээр нь хийх юм. Зорьсон зорилгодоо үнэнч байна гэж бас байхгүй. Бусдыг дагаж зугаа цэнгэл хөөж, хичээл номоо хаяж, дараа нь өөрийгөө зүхэж, алдсан цаг хугацаагаа нөхөхөөс айж нэг ёсондоо яг л зорилгогүй хүн адил.

 Зорилготой байсан. Тэрний төлөө явсан. Сайхан байсан. Зорилгодоо хүрч чадаагүй унасан. Уйлсан. Мэдэрсээн. Тэгэхдээ унавч чи өндийх ёстой. Алдаа дээрээсээ суралцах ёстой. Амжилтанд хүрсэн нэгнээсээ үлгэр дуурайл авах хэрэгтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Хэзээ чиний үзэл бодол төлөвшинө тэр хүртэл чи зүтгэ, сур мэд, толгойгоо ажиллуул. Чадахгүй бол амьдралд чи юу ч авахгүй. Хөдөлмөрлө тэгсэн цагт амьдрал чамайг шагналын жагсаалтаас хасна гэж байхгүй.

САйн Байна уу

2011 оны 04-р сарын 10 Нийтэлсэн od

Халуун кофегоо хажуудаа тавиад, дуртай дуугаа сонсонгоо блогтоо шинэ бичлэг нэмье гэж бодлоо. Энэ бичигдсэн бүхэн миний үзэл бодол бөгөөд эрхэм уншигч таныхтай зөрчилдөж байвал хүлцэл өчье. Учир юу вэ гэвэл шашины талаар бичье гэж бодлоо л доо. Энэ сэдэв миний амьдралд ер нь хүн бүрийн амьдралд байнга л хөндөгдөж байдаг дундаршгүй сэдэв. Надтай зарим талаар санал нийлэх хүмүүс байхад огт нийлэхгүй хүмүүс ч мэдээж байгаа. Энд би ямар нэгэн асуудал шийдэх гэсэнгүй. Ямар нэг шашиныг доош нь хийх гэсэнгүй. Тиймээс энд бичигдэх зүйлсийг битгий хүндээр хүлээж аваарай.

Миний хувьд аливаа нэг шашин голчлон шүтдэггүй, нэг ёсны шашингүй хүн. Тэгэхдээ бурхан байдагт итгэдэг, тэр бурхан маань ямар ч байлаа гэсэн нийт монголчуудыг хамаардаг ч юмуу тийм нэг хүчин байж таараа л гэж боддог.

Аав минь саяхан "миний хүү  ямар шашин шүтдэг вэ?" гэж асууж байна. Надад тэрхэн үедээ энэ асуулт нэг л танил биш сонсогдсон юм. Би шашин шүтдэггүй ээ гэж хариулсан. Тэгтэл аав нэг л сонин царайлсанаа "тэгээд миний хүүгийн бүх юм ok биздээ" нэг иймэрхүү утгатай зүйл хэлсэн юмдаг Би тийм ээ л гэсэн.

Юмыг яаж мэдэх вэ? Ингээд явж байтал нэг шашины ухагдахууныг үнэхээр ойлгоод шүтээд мөргөөд эхлэх ч юм билүү. Шүтлэггүй байлаа гээд муу юм тохиолддохгүй нь лавтай. Айхгүй ч гэсэн арзайна гэгчээр Гандан оруул маниа уншаал, хоёр алгаа нийлүүлээд зогсдог л юм. Өөрөө л биеэ зөв авч явж муу юмыг ихээхэн хэмжээгээр хийхгүй л бол аавын хэлдгээр бүх юм ok.

Нэгэн мэргэн хүн айлджээ:

- Аливаа шашины туйлын зорилго бол хүн төрөлхтөний амар тайваны төлөө байдаг. Шашин үгүй бол хүмүүс араатнаас ялгаагүй байх байсан. Христын шашинд бог буюу эзэн бүхнийг бүтээсэн байдаг. Тэрээр хүнийг бүтээжээ. Тэрээр хүмүүсийг бусад араатан амьтнаас ялгаж тэднийг захируулахын тулд оюун ухаан хайрлажээ. Тэгээд хамаг хэргийг оюун ухаанд нь даатгажээ.

Тэгтэл тэрээр хүмүүсийг зүгээр зөнд хаячихсангүй, библээр дамжуулан хүмүүст зөв амьдралыг заасан байдаг. Зарим талаар библид хүмүүсийг илт захирах хандлага байдаг. Яг л түүний зааснаар явах хэрэгтэй, бурхан хүний заяа төөргийг зурсан байдаг гэх мэт. Ингэснээр хүмүүс бог буюу эзэн тэнгэрийн гарт нэг ёсондоо орж байгаа юм л даа. Харин буддын шашин нь бурханыг хүний дотроос буюу өөрөөс нь хайдаг. Бурхан багш хэлэхдээ ямар ч хүн эр эм ялгаагүй тэр ч байтугай ан амьтад хүртэл гэгээрэлд хүрэх боломжтой гэсэн байдаг. Аливаа хүнд бурханлиг шинж чанар болон   чөтгөрийн шинж чанарууд хослон байдаг. Энэ ухагдахуун нь явсаар аливаа зүйлд хоёр тал байдагтай адилаар бурхан чөтгөр хоёрыг нэгдмэл чанартай болгож байгаа юм.


Туйлын төгс зүйл гэж байдаггүйн адил аль ч шашинд сул талууд бий. Энэ нь олон зуун жилийн настай эдгээр шашинууд газар газарын онцлогт тохирон дэлгэрсэн байдаг бөгөөд нэг газрын соёл нөгөөтэй адилгүй байдагтай холбоотой болов уу. 

Нөгөө талаас шашин бол хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн чухал нээлт юм. Гал дараа нь шашин л орох болов уу даа. Дэлхий дээр хэрэв нэг л шашин байдаг байсан бол хүмүүс бурханыг ойлгоход илүү амар байх байсан биз. Яагаад ч юм соёл иргэншил энд тэнд үүссэн болхоор шашин ч олон янз болж ирсэн биз.

Монголчууд бид бөө шүтлэгтэй ард түмэн би тэгтэл бөөг нэг л сайн ойлгодоггүй юм. Хүмүүсийн ярих нь бөө бол шашин биш гэх. Тэгэхээр бид анхнаасаа шашингүй иргэд болж таархнээ. Тэгтэл бөөд цаанаа яалт ч үгүй нэг тийм далдын хүч байгаад л байгаа юм даа.

Нэг христ шүтлэгтэй хүн ярьж байгаа нь. Буддын шашин бол манжийн бодлогоор монголд дэлгэрсэн бага бригадын шашин гэнэ. Дэлхийн том том хөгжилтэй орнууд бүгд христ шүтдэг бараг тэгээд л тэд хөгжсөн гэх. Бас л боддог бодол юм.

Хэн хүн ямар шашинаа шүтэх нь тэдний л эрхийн асуудал, харин тэд шашин гэдэг зүйлийг бүрэн утгаар нь ойлгож чадаж байна уу гэдэг л гол болов уу. Анхаарал тавьсанд баярлалаа. Үргэлжлэл бий.

Revenge

2011 оны 01-р сарын 19 Нийтэлсэн od
Revenge is one of those things that everyone enjoy Дэлгэрэнгүй»

Don't Be Afraid To Fail

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн od
You've failed many times, although you may not remember. Дэлгэрэнгүй»

Өвлийн нэг өдөр.

2010 оны 12-р сарын 24 Нийтэлсэн od
Ойрын өдрүүдэд сэтгэл санаа нэг л тогтворгүй байх чинь. Дэлгэрэнгүй»