Бичгийн боловсролтой хүмүүс, түшмэл 420-478 он

420-478 оны үед Нирун (эртний монгол) улсын төрийн сайд Силийн зурхайн тоо мэддэг , мэргэ тайлж чаддаг, харь хэл, хятад хэлээр хэлэлцдэг байсан... Энэтхэгийн лам Ратнаманти энэтхэгийн таван ухаан, урлахуйн онолд сайн хүн бөгөөд Табгачийн           / эртний Тан улс/  Вэй улсын нийслэл Лоян хотод Ашид амгалан сүмд сууж байжээ. Тэр үед Вэй улсын Синь чжоү мужийн захирагч Циму Хуйвэнь.. тэр энэтхэг  ламтай ярилцахыг хүснэ., үл тоогдоно. Баруун газрын орнуудад байх үеийн танил, тэр үед Лоян хотын нэгэн буудалд байсан, морь унасан, нэхий дээлтэй нэгэн монгол хүнтэй ратнаманти сүмд уулзан, инээлдэн, алга хавсран өдөржин ярилцдаг байв. Тэр хятад түшмэл харь хэлээр ярилцахыг үл ойлгон, хөндлөнгөөс нь сонсон сууна. тэр түшмэл,     "та одоо хүртэл надтай үг ярихгүй мөртлөө умард зүгийн араатан зүрхтэй хүн нүүрэнтэнтэй яагаад ингэж байна?" гэж ламаас асуухад лам -"та түүнийг бүү басамжлагтүн, түмэн хуйлаас ном уншаад ч түүнийг давшгүй" гэхэд түшмэл "түүний мэддэг юм бөх барилдах, морь харах л юм" гэжээ. Лам "Түшмэл та өөрөө юу мэддэг вэ" гэхэд түшмэл: "би уулын өндөр усны гүнийг хэмжихгүй тодорхойлж чадна" гэжээ. лам "энэ бол хүүхдийн тоглоом" гэжээ. тэр үед 7р сар байсан болохоор асар том чавганы модны үр боловсорсон байв. Энэ модны чавганы үрийн тоог бодож чадах уу? гэж лам түшмэлээс асуухад чадахгүй гэж хариулжээ. энэ нирун хүн бодож чадна гэж лам хэлэхэд түшмэл мориороо мөрий тавьжээ. Нирун хүн үзүүрт нь цагаан сувд хэлхэсэн таван өнгийн утастай дэнсний нуруу шиг юм бүсэн дэх ширэн хавтагнаасаа гаргаж ирээд, модыг дээрээс нь доош нь , хажуу тийш нь хэмжиж үзээд удтал тойрон харж байгаад чавганы үрийн тоог хэлсэн нь яг таарчээ. Ингээд хятад түшмэлийн морийг авч буцсан байна. 

                                                                                                               Жоужан 52-53р тал

 


1 сэтгэгдэл:

null
жоужан (зочин)

би энийг ямар номноос уншсанаа сайн санадаггүй юм. нэг түүхийн номнооос л уншиж байснаа мэднэ. Энэ дээр гарч байгаа шиг модны чавганы үрийн тоог гаргаж чадах машин одоо ч зохиогдоогүй л байгаа шдээ чахав x-ray ч юм уу ашиглаж болох л байх л даа. Гэв ч энэ бол гайхимшиг шүүү!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)