- “Чи намайг зоригтой гэж боддог уу? ”
- -“Тиймээ ”
“Магадгүй л юм. Учир нь маш олон эр зоригийн үлгэр жишээ болсон багш нар надад бий. Тэдний нэгний тухай би чамд ярьж өгье л дөө. Олон жилийн өмнө, би Stanford-н эмнэлэгт сайн дурын ажилтнаар очоод байхдаа Liza гэдэг маш хүнд, ховор төрлийн өвчинөөр шаналж буй жаахан охиныг мэдэх болсон юм. Түүнд эдгэрэх ганцхан боломж байсан нь түүнтэй ижилхэн өвчнөөс ид шидийн гэмээр эдгэрэн өвчнийг эсэргүүцэх дархлаатай болсон таван настай дүүгээс нь цус шилжүүлэх явдал байсан юм. Эмч нар жаалд нөхцөл байдлыг тайлбарлан, түүнээс цусаа эгчдээ өгөх хүсэлтэй эсэхийг нь асуув. Би түүний нүүрэнд хормийн зуур татгалзах өнгө илэрснээ гүн гэгчийн амьсгал аваад “тиймээ, энэ Liza-г аврах юм бол би хийнэ” гэж хэлсэнийг нь санаж байна.
“Цус шилжүүлэг хийгдэж байхад, тэр эгчийнхээ орны дэргэд хэвтээд эгчийнх нь хацрын өнгө эргэн хэвэндээ орж байгааг харан инээмсэглэв. Бид бүгд л инээж байсан санагдаж байна. Харин дараахан нь түүний царай барайн инээмсэглэл нь алга болоод эмч өөд ширтсэнээ “Би одоо үхэж эхлэх үү?” хэмээн тасалдсан дуугаар асууж билээ.”
“Тэр өөрийн балчир ой ухаандаа эмчийн хэлснийг буруугаар ойлгоод бүх цусаа эгчдээ өгнө гэж бодож л дээ ”
“Тйимээ, эр зориг гэж юу байдгийг би мэднэ учир нь надад олон багш нар бий.”


3 сэтгэгдэл:
Хөөөөх, ёстой гоё юм уншчихлаа.
Харин тх. Эгчдээ үнэхээр хайртай хүү байх нь
Huni amidpal gdg ochuhen bhin apgaq boginohn tim d hun ali boloh sn shanap l amidpah estoi tim u