smile

Инээмсэглэл Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Тэрээр хоромхон зуур болж өнгөрөх боловч заримдаа насан туршид мартагддаггүй. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлнэ. Тэрээр ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ, зовоход эм. Тэрээр худалдагдахгүй, тэрээр хулгайлагдахгүй, тэрээр гуйгдахгүй, тэрээр зээлэгдэхгүй. Учир нь түүнийг өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л сайхан байдаг. Инээмсэглэл нь «Та надад таалагдаж байна. Та надад аз жаргал авчирлаа. Би таныг харах дуртай байна.» гэж хэлдэг билээ. Хүмүүс нохойнд хайртай байдагийн учир энэ. Нохой биднийг харахдаа ямагт баярлан хөөрч, үсчиж байдаг шүү дээ. Иймд бид түүнийг харах дуртай байдаг нь мэдээж. Хуурамч инээмсэглэл бий л дээ. Гэвч тийм инээмсэглэлд хэн ч хууртахгүй. Албадсан инээмсэглэл зөвхөн гомдол төрүүлнэ. Би жинхэнэ инээмсэглэлийн тухай, таны сэтгэлд гэгээ татуулах үнэн сэтгэлийн сайн санааны инээмсэглэлийн тухай өгүүлнэм. Хүмүүс тантай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Хүн бүр л аз жаргалд тэмүүлдэг. Гэвч энэ аз жаргалыг олох найдвартай ганц л арга бий. Энэ нь өөрийнхөө санаа бодлыг хянах явдал юм. Аз жаргал гаднын нөхцөлөөс шалтгаалахгүй. Тэрээр таны сэтгэл санааны байдлаас хамаарах агаад таны аз жаргал, аль эсвэл азгүй явдал танд байгаа болон таны эрхэлж байгаа зүйлээр бус харин та аливаа хүчин зүйлийг хэрхэн үнэлж байгаагаар тодорхойлогдоно. Дейл карнеги

1 сэтгэгдэл:

null
sdfsdf (зочин)

saihan saihan. Karnegi ta shuu, hugshuun

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)