Овог - Үе - Удам - Би
Иргэний үнэмлэхэн дээрх овог минь Жанцангууд, харин хүмүүсийн ярьдагаар бол би илжигэн овогтой. 90 ээд оны дундуур монгол улс даяар овогоо шинээр тогтооцгоох болоход манай удам угсааныхан нэгнийдээ цуглаад бараг л найр наадам хийх шахаж байж энэ овгийг авсан билээ. Тэр үеэс хойш монголчуудын тал шахам хувь боржигон овогтой болчихсон юм.. Уул нь аав минь Увс аймгийн уугуул, тэр хавийнханыг илжигэн овогтой гэж ярьцгаадаг юм билээ. Би эцгийн талаасаа өөрөөсөө дээш 2 үеийг л мэднэ. мэднэ ч гэждээ нэрнээс цаашгүй. Миний бодлоор удам угсааныхаа талаар мэдлэг багатай байгаа нь өнөөгийн монгочуудын гол проблем. Та өөрөөсөө “миний элэнц өвөөгийн нэрийг хэн гэдэг билээ?” гээд нэг асуугаарай. Мэддэг хүн бол маш ховор. Үүнээс өмнөхийг нь бол бүүр ч таг. Тэгэхээр та хэн гэдэг хүний удам угсаа юм бэ? таны элэнц, хуланц өвөө эмээ чинь хэн юм бэ? Мэдэхийг хүсэж л байгаа биздээ.
Ийм үед өөрийн удам угсаа генээ цэвэр хадгалж явна гэдэг маш эрсдэлтэй болжээ. Сайн асууж судалж байхгүй бол ирээдүйд тантай ханилах хань ижил тань тантай хамаатан байх магадлалтай. 10 жилд байхад минь багш нар минь бидэнд
“Үүх түүхээ мэдэхгүй хүн
Ойд төөрсөн сармагчин мэт” гэж ой тоонд ортол хэлдэг байсан. Энэ үг бидний тархинд шууд буудаг утгаасаа бас өөр нэг утгыг илэрхийлж байгааг өнөөдөр л ойлголоо. Энэ нь өөрийн удам угсаа үүх түүхээ сайн мэдэхгүй бол өөрийн өссөн ойдоо төөрдөг сармагчин лугаа адил гэжээ. Өөрөөр хэлбэл цус ойртож жаахан сааталтай сармагчингууд танай удамд бий болноо л гэсэн үг.
Тэгэхээр бид өнөөдөр тэр сармагчин болоход ойрхон байна. Монголчуудыг яагаад үхэр монголчууд гэх болсоныг мэдэх үү. Үхэр гэдэг амьтан цус ойртохдоо их амархан гэнэ.


5 сэтгэгдэл:
harin tiimee bi law borjigon owogtoi l yum bilee vnen hudliig n medkv l dee. manai eejiin tal anchin owogtoi bdiin borjigon geheer neg l hudlaa sanagdaad bdiin. tegsen odoo manai nz zaluu borjigon owogtoi teheer yu gn vgvv.
harin tiimee bi law borjigon owogtoi l yum bilee vnen hudliig n medkv l dee. manai eejiin tal anchin owogtoi bdiin borjigon geheer neg l hudlaa sanagdaad bdiin. tegsen odoo manai nz zaluu borjigon owogtoi teheer yu gn vgvv.
Hi chinii ene oguulemj chini oh aytaihan boljee. Chi er ni iluu ihiig bichij ooriigoo hogjuuleh heregtei bhaa. Amjilt husie ok
thanks jaahan nemej zasvarlalaaa omnohoosoo arai oilgomjtoi bolson bh gj naidnam
Би ч бас илжигэн овогтой иргэний үнэмлэх дээр ч бас илжигэн гэж байдаг овгийнхоо талаар бас мэдмээр л санагддаг юм илжигэн овгийн талаар өгүүлсэн ном судар байдын болвуу ерөн түүхийн номон дээрээс л хальт харж байсан