Боловсрол
2008 оны 10-р сарын 08, Нийтэлсэн odБоловсрол гэж юу юм бэ? 10 жилд байхдаа Химийн шүүлгэн дээр тэнцэхгйүй болоод явчихлаа. химийн элементүүдийн нэрсийг тогтоох ёстой атал юу ч мэдэхгүй амьтан чинь холион бантан хийгээд эцэст нь заль гаргаж хуулж байгаад баригдав. Багш хэлж байна: "чи намайг биш өөрийгөө хуурч байна. чи энэ олон нэрсийг цээжлжжд ямарч ашиггүй чи ингэж цээжлээд гараад л мартана гэдгийг би сайн мэдэж байна, бүгдээрээ л мартчихдаг юм. чиний амьдралд магадгүй энэ хими ямарч хэрэггүй байж болно. яг одоо хичээл зүтгэл гаргаад тогтоосноороо хожим амьдралд хэрэгтэй. ядаж өөртөө хэрэгтэй юмаа хаанаас ч гэсэн олдог болно. энд чамд энэ нэрсийг цээжлүүлэх нь гол биш амьдрах чадвар олгох гэж байна" гэлээ хүн болгон боловсролтой байх албагүй. Тэр үнэн. тэр дундаа дээд боловсролтой байх нь зайлшгүй шаардлага биш. Боловсрол гэдэг бол мэргэжил биш хий хоосон нэг диплом биш, миний бодлоор наад зах нь хүнтэй харилцах харилцаа, соёл, мэдрэмж, мэдлэг энэ бүхний цогц, Орчныхоо тухай системтэй зөв ойлголттой болохыг л хэлнэ. боловсролтой хүн амьдралыг арай өөр өнцгөөс харна. мэдлэгээ нэмэгдүүлнэ гэдэг нь харах өнцгөө нэмэгдүүлж байна гэсэн үг. Асуудлыг арай алсаас харж ухаалаг шийдвэр гаргана. амьдрахад ч үхэхэд ч арай хөнгөн болно. Тэгээд ч боловсролтой хүн илүү өндөр насалдаг, нас өндөр болсон хойноо ч зөнөглөдөггүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Боловсролтой хүн техник технологийн дэвшлийг илүү хурдан хүлээж авамтгай байдаг. Боллвсролтой хүн үнэн зөв мэдээлэлд хамгаас түрүүн хүрнэ. Боловсролтой хүн анализ, дүн, шинжилгээг хурдан зөв хийх чадвартай болдог учир хүн бүр алхам тутамдаа шийдвэр гаргаж байх болсон энэхүү хурдацтай эрин үед энэ чанар ямар чухал болох нь ойлгомжтой. боловсролтой хүн мэргэжил сайн эзэмшдэг талтай. Боловсролгүй эмч, Боловсролгүй хуульч, Боловсролгүй инженер мэргэжилдээ сайн байж болох талтай ч , ерөнхий статикаараа боловсролтой нь л илүү байдаг. Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг л. Боловсролтой хүний амьдрал утга учиртай. зорилготой болдог. боловсролын хүчээр хүн өөрийгөө төдийгүй нийгмээ, түүхээ, хүний болон амьд ертөнцийг, орчлон хорвоог мэдрэн өөрийн байгаа цэгээ тодорхойлж чадна. Орчлон ба цагийн агуу ихийг мэдэрснээр энэ зайн дотор юу хийж, юуг бүтээх ёстой нь ойлгогдож, элдэв орон зайны болон хуушуурын адгууслаг зодоон тэмцээнээс хол байж, орон зайд биш цаг хугацаанд шүтэр бишрэл бий болно. Амьдралын арван хувь нь чиний хувь төөргөөс ерэн хувь нь чиний түүнд хандах реакцаас хамаарна.Хувь хувь заяаныхаа боол байдаггүй. үнэн хэрэгтээ оюун ухааныхаа боол болдог. Уилж төрдөг, гомдоллож амьдардаг, харамсаж үхдэг, ердийн амьдралыг боловсрол л өөрчлөх байх. Эцэст нь хэлэхэд Шал дэмий төрлөө гэхээргүй л амьдар.
Баабараас иш татав.


4 сэтгэгдэл:
nice
Burhan mini ! Chi uneheer uhaantai yum aa. Bi bishirch bna. Bichleguudiig chini dahij unshina aa.
тэмүүжин- уучлаарай миний ухаантай ч гж юу байхав дээ энэ бичлэг бол баабарын дори идэр дүү нартаа номны бичлэгээс санаа авч бичсэн бичлэг байгаамаа та тэр номыг сонирхоорой
ma nz uneheer uhaantai shuu setgel hudulj bna saihan boljee