My Vision
Зорилго хүсэл
мөрөөдөл нь хүнийг хөтөлж хөдөлгөж байдаг гэж би боддог. Мөрөөдөлтэй хүн
зорилготой болдог, зорилготой хүн төлөвлөгөөтэй байж, харин төлөвлөгөөтэй хүн амьдралд хөлөө олж хэнээс ч
дутахгүй сайхан амьдарч чаддаг.
Хүн хувь заяа гэдэг галт тэрэгний зорчигч нь
биш жолооч нь байх учиртай.
Өөрийн амьдрал
цаашдын үйл хэргээ бурхан сахиусандаа даатгах аль эсвэл хувь заяагаа
урьдаас зурагдсан мэтээр сэтгэж хэнэггүй
хандах нь өөрийн дайсан этгээдийн гарт хамгийн чухал газрын зургийг атгуулснаас
ялгаа юун. Гэвч хэзээ ч олдохгүй алт эрдэнэсийн араас хий газар мянга малтаад ч
хэрэггүй. Тэгсэнээс бурхандаа залибарсан нь хамаагүй дээр. Мөрөөдлөө зорилго
болгож зорилгодоо хүрэхийн тулд нарийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
Мөрөөдөхөд ямар
мөнгө төлөх биш болж өгвөл сайн мөрөөдөөд байх хэрэгтэй. Хүн мөрөөдөх тусмаа
өөрийн зорилгыг улам тодорхой болгож өмнөхөөсөө илүү ихээр хүч чадлаа дайчлан
улам урагшаа тэмүүлж ган ирт сэлэм мэт өөрөө өөрийгөө хурцалж байдаг юм. Миний
хувьд би мөрөөдөх дуртай. Өөрөө ч мэдэлгүй бодолд автан нэг юм руу ширтээд урдах замаа ч харалгүй
алхангаа мөрөөдөлдөө умбан хүслийн жигүүр дэлгэн мөрөөдлийн орноор зорчих нь
хичнээн гайхалтай гээч. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх бишдээ урдах замаа харахгүй
унасан ч яахав...
Хүн өөрийн
амьдралдаа төлөвлөгөөгүй салан задгай байдлаар ханддагийн улмаас хичнээн их цаг
хугацааг үрэн таран хийдэгийг би өөрийн бодит туршлагаас яс махандаа шингэтэл
ойлгосон бөгөөд Тэр цагаас эхлэн Цагийн юмыг цагт нь гэсэн уриаг өөрийн дотоод
сэтгэл оюун ухаандаа цууриатуулан, сурах мэдэх чиглэлийг эрхэм болгон явнам.
Миний хувьд амьдралдаа
өөрийн гэсэн яг таг төлөвлөгөөг гаргаж шалиагүй ч гэсэн. Их сургуульд сурах энэ
хугацаандаа өөрийн эрдэм мэдлэг боловсролын тал дээр ихээхэн анхаарч ямар ч
байсан өөртөө нэг үнэт зүйл бүтээгээд авахыг эрхэм зорилгоо болгоно.
Миний бодлоор өнөөгийн манай монголын их
сургуулиуд, дээд боловсролын тогтолцоо гэдэг сурах хүсэлтэй нэгэндээ ч халтай,
хүсэлгүй нэгэндээ ч халгаатай тийм гажиг тогтолцоо бий болсон юм шиг санагддаг
юм.
Тиймээс их
сургуулийн дөрвөн жилийн хугацааг өөртөө аль болох ашигтай өнгөрүүлээд
системтэй мэдлэгтэй бас жаахан ч гэсэн боловсролтой болоод авах хэрэгтэй.
Залуу хүн ядуу байх нь гутамшиг биш
Залуу хүн мэдлэггүй байх нь гутамшиг.
Залуу хүний хувьд хамгийн гол нь хөл дээрээ босч ирэх юм
шүү дээ.
Эхлээд ямарч байсан эцэг эхээсээ талхны мөнгө нэхдэггүй
болчих. Дараа нь харин тэдэнд талхны мөнгийг нь өгдөг болох хэрэгтэй шүү. Харин
энэ бүхнийг шийдсэний дараа амьдралд тулгарч болох дараа дараагийн
проблемууддаа хариу өгөхөд амар болох буйзаа.


1 сэтгэгдэл:
chamtai yariltsaj uzmer sanagdchihlaa :)