ГУЙЖ БАЙНА... МИНИЙ ЮУ ХЭЛЭХГҮЙ БАЙГААГ СОНСООЧ
Надад бүү хуурт. Миний өмссөн баганд бүү хуурт. Би багтай байхын тулд нэг мянган баг давхарлаж зүүдэг бөгөөд тэднийгээ авахаас тун их айдаг, гэвч аль нь ч би биш. Дүр эсгэх нь миний байгалиас заяасан хоёрдогч төрөлхийн чадвар юм, гэвч надад бүү мэхлэгдээч.
...Би өөрийн сайн сайхан талыг л илтгэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Дотроо ч тэр гаднаа ч тэр бүхий л зүйлс гэрэл гэгээтэй мөн бас тайван амгалан: тэр итгэлтэй тайван байдал бол миний нэр, мөн миний сайн сайхан байгаа маань миний тоглоом, далайн ус тайван амгалан бас тэгээд надад хэн ч хэрэггүй, миний хувьд бүх юм хяналтанд байгаа. гэвч энэ бүхэнд бүү итгэ гуйж байна бүү итгээч.
Би чамтай өнгөн ярианыхаа намуун өнгөөр дэмий чалчиж байна. Би чамд үнэхээр дэмий зүйл хэлж байна. Би чамд өөрийн сэтгэл дотор байгаа гашуудлын талаар юу ч хэлэхгүй. Тэгээд намайг бас л өөрийн сурсах зангаараа дүр эсгэн юу ч ярьж байсан надад бүү хуурт. Гуйж байна, намайг анхааралтай сонсож миний хэлэхгүй байгаа зүйлсийг сонсооч. миний үнэхээр юу хэлэхийг хүсээд байгааг ; би хэдий амьдрахын тулд хэлэх ёстой ч хэлж чадахгүй байгаа тэр зүйлсийг л. Би нууцанд дургүй. Би шударга байдалд дуртай. Би зохиомлоор бий болгосон өөрийн энэ тоглож буй тоглоомондоо дургүй.
Би үнэхээр үнэн нэгэн болмоор байна. гэвч чи надад туслах ёстой. хэдий би сүүлийн удаа ямар нэгэн юм гуйж байгаа мэт санагдавч чи надад гараа сунган туслах ёстой. Цаг мөч бүрийд л чи эелдэг, номхон дөлгөөн байж сэтгэлийн дэм өгнө, цаг мөч бүрийд л чи намайг ойлгохыг хичээнэ, учир нь чи надад үнэхээр санаа тавьдаг, миний зүрх сэтгэлийн далавч, жигүүр бий болж эхэлж байна. Үнэхээр жижиг далавч. Үнэхээр сул дорой далавч. Ямартай ч далавч юм. Чиний мэдрэмж, хайр энэрэл болоод чиний намайг ойлгож байгаа эрч хүч байгаа цагт энэ бүхнийг би хийж чадна. Чи надад нэг удаагийн амьсгалаараа амьдрал бэлэглэж байна. Гэвч чамд энэ бүхэн амаргүй байх болно. Ямар ч үнэ цэнэгүй итгэл үнэмшил маш бөх ханыг босгож чадна. Гэвч хайр бол бат бөх хананаас ч хүчтэй. Хэдий тийм ч тэнд миний итгэлийг тэр нэгэн хана хашиж байна., тэдгээр ханануудыг өөрийн хатуу гараараа бут цохиоч, гэвч бас миний хүүхэд гэдгийг анхааран зөөлөн гараараа эвтэйхэн эвдэж өгөөч.
Би хэн бэ?, чи магадгүй гайхах байх. Би бол бүхий л эр хүн, бүхий л бүсгүй хүн, бүх л хүүхдүүд.... таны уулзёан хүн бүр байна.
өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил номноос


3 сэтгэгдэл:
Би хэн бэ?
гоёийнмоо.
iluu ih goy zuil oruulaarai hamgiin gol n hund heregtei medeelel iluu ih oruulj ogohiig bodooroi chamd amjilt husie