Albert Einshtein; Galileo Galilei

                              Albert Einshtein
      Ейнштэний цөмийн зэвсгийн асуудлаар хийсэн улс төрийн үйл ажиллагаанууд нь олон нийтэд ихэд танигджээ.
      Тэрээр америкийн нэгдсэн улс цөмийн зэвсгийн хор хөнөөлийг чухалчлан авч үзэхийг ятгасан захиаг тухайн үеийн ерөнхийлөгч Франклин Роосефелт-д бичиж байж. Мөн тэрээр дайны дараах он жилүүдэд цөмийн дайнаас (хүйтэн дайн) сэргийлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж байсан.
—
         Ейнштэн Дэлхийн нэг дүгээр дайны үед Берлинд проффесор байхдаа анх улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Тэрээр Дайн гэдэг бол хүн төрөлхтөнд ямар ч хэрэггүй, цаг үрсэн зүйл гэдгийг ойлгоод, дайны эсрэг жагсаал цуглаанд оролцдог байжээ.
         Түүний нийгмийг дуулгаваргүй байдалд уриалах, хүмүүсийг цэргийн алба хаахаас татгалзахыг сурталчилах зэрэг нь түүнийг нөхдийнх нь дунд бага зэрэг алдартай болгосон байна.
—
              Тэрээр дараагийн дайн эхлэхэд өөрийн үйл ажиллагааг олон улсын эв найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглүүлсэн.
          Тэгэхдээ энэ нь түүнд алдар нэр авчраагүй, харин бүр улс төр түүний сөргөөр нөлөөлж америкт өөрийн лекцээ уншихаар айлчилахад хүртэл хүндрэлтэй болж эхэлсэн.
—
        Эйнштэн улс төрд орох болсон хоёр дахь том шалтгаан нь Zionism ( сионисм) юм.
     Еврэй хүмүүсийн тусгаар улс байгуулах зорилготой улс төрийн хөдөлгөөн, одоо Израйл улсад үйл ажиллагаагаа явуулж буй
       Ейнштэн өөрөө хэдийгээр еврэй угсаатай боловч, библийн сургаалаас татгалзсан хүн байсан. Хэдийгээр Дэлхийн нэг дүгээр дайнаас өмнө, хойно ч еврэй үндэстнийг хавчих бодлого хүчээ авч байсан ч тэрээр Еврэйн нийгэмлэгт элссэн байна.
—
         Түүнийг ингэх тусам түүний эсрэг түүний онолуудыг няцаах оролдлого ихэссэн. Бүр Anti-Einshtein хэмээх хөдөлгөөн бий болж байсан.
         Нэгэн эр бусдыг ейнштэнийг алахыг уриалсан хэрэгт холбогдсон  боловч түүнийг ойролцоогоор 6 орчим доллараар л торгож байжээ.
        Гэвч Эйнштэн сэтгэлээр бол огт унаагүй. Тэрээр “Ейнштэний эсрэг 100 зохиолч” гэдэг ном хэвлэгдэхэд “Хэрэвээ би буруу юм бол, тэдний нэг нь л надад хангалттай” гэж хэлсэн байдаг.
—
         1933 онд Гитлер хүчээ авах үед, Ейнштэн америкт ирчихсэн байв. Нази цэргүүд түүний гэр орныг нэгжин, банкны дансыг хоослох үед, германы нэгэн сонинд “Ейнштэнээс сайн мэдээ ирлээ – тэр эргэж ирэхгүй” гэсэн гарчигтай мэдээ гач байжээ. Нацизмийн үзэл суртлын шахалтаар тэрээр өөрийгөө дайны эсрэг дундыг баригч хэмээн олон нийтэд мэдэгдсэн, аажмаар германы эрдэмтэдийг цөмийн зэвсэг урьтаж бүтээхээс эмээсэндээ тэрээр Америкчуудад өөрийн цөмийн зэвсгийн санааг санал болгосон байна.
—
        Анхны атомын бөмбөгийг хаясны дараа ч Ейнштэн олон нийтэд цөмийн зэвсгийн хөр хөнөөлийг анхааруулж, олон улсын цөмийн зэвсэглэлийн хяналтын талаар саналыг хүртэл гаргаж байсан.
    Ейнштэний амьдралынхаа туршид хийсэн энх тайвны төлөөх үйл ажиллагаа нь тийм ч их амжилт олоогүй ч ямар ч байсан түүнд тодорхой хэмжээний найз нөхөдийн хүрээллийг бий болгосон.
—

      1952 онд түүнд Израйл улсын ерөнхийлөгч болох санал ирж байжээ. Гэвч тэрээр өөрийгөө улё төрд хэтэрхий нялхдана хэмээн татгалзсан. Гэвч түүний жинхэнэ шалтгаан нь өөр байсан. Түүний хэлсэн үгэнд “Тэгшитгэл миний хувьд илүү чухал учир нь улс төр бол одоо цагт болдог зүйл харин тэгшитгэл бол үүрд оршдог”

    Galileo Galilei
          Галилей ямар ч эрдэмтэдээс илүү орчин үеийн шинжлэх ухааны нээлтэд нөлөө үзүүлсэн. Галилейн католик сүм хийдтэй хийсэн тэмцэл нь түүний философи үзлийн төв байсан юм.
        Галилей нь "хүн төрөлхтөн энэ орчлон ертөнц хэрхэн оршдгийг, өөрсдийн амьдарч буй дэлхийг ажиглан судалснаар ойлгож чадна" хэмээн үзсэн анхны эрдэмтдийн нэг байсан.
—
          Галилей Коперникийн сургаалийг “гаригууд нарыг тойрдог” дагагчдын нэг байсан. Тэрээр Коперникийн онолын талаар Итали хэл дээр бүтээлүүдээ туурьвидаг байв. Удалгүй түүний үзэл их сургуулиудын гадна ихээхэн дэмжлэгийг олж эхэлжээ. (тухайн үед европд их сургуулиуд гол шинжлэх ухаан, соёлын төв болж байсан ба тэдний дунд Аристотелийн үзэл ноёрхож байв)
        Энэ нь Аристотелийг баримтлагч проффесоруудын эгдүүцлийг төрүүлж, тэд түүний эсрэг нэгдэн католик сүм хийдүүдийг Коперниксизмийг хоригглохийг ятгаж эхэлсэн байна.
—
           Галилей үүнд сэтгэл зовинон Христын шашны эрх мэдэлтнүүдтэй уулзахаар Ромыг зорьжээ. Тэрээр библи бидэнд шинжлэх ухаанч онолыг сургахаар зохиогдоогүй, библийн бэлгэ тэмдэг болсон зарим зүйлс нь хүний эрүүл ухаантай зөрчилддөг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд гэмгүй хэмээн учирладаг байжээ.
             Гэвч сүм хийдүүд тэдний протестантуудын эсрэг хийж буй тэмцэлийг муутгаж магадгүй дам яриануудаас эмээсэндээ дарангуй арга хэмжээг авчээ.
—
          Тэд 1616 онд Копериксизмийг “буруу хуурамч” хэмээн зарлаж, Галилейг дахин хэзээ ч ямар нэгэн онол гаргах, батлахыг хоригложээ. Галилей ч үг дуугүй хүлээн зөвшөөрчээ.
          1623 онд Галилейн дотны нэг анд нь Пап лам болж Галилей 1616 оны зарлигийг цуцлуулахыг хичээсэн боловч чадаагүй байна. Гэвч тэрээр Аристотель болон Коперникын онолыг 2ууланг нь тусгасан ном бичих зөвшөөрлийг хоёр нөхцөлтэйгөөр авчээ.
—
      “Аль нэг талыг барихгүй, мөн аль ч нөхцөлд хүн төрөлхтөн ертөнц оршин тогтноход нөлөөлж түүнийг удирдаж чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрэхийг шаардаж байв.”
         Түүний “Dialogue Concerning the Two Chief World Systems” ном 1632 онд хатуу хяналтын доор хэвлэгдэж гарсан даруйдаа Европын уншигчдад уран зохиолын болон философийн шилдэг бүтээл хэмээн үнэлэгдэж байжээ.
—
        Удалгүй пап уг ном хүмүүсийг коперникизмд итгүүлэх санаа агуулж буйг ойлгон хэвлэхийг нь хоригложээ. Галилейг шүүхийн өмнө дуудан насаар гэрийн хорионд байлган, түүнийг Коперникийг дэмжигч хэмээн олон нийтэд зарлах ял оноожээ. Галилей хоёр дахь удаагаа үг дуугүй хүлээн зөвшөөрөв.
      Хэдийгээр түүний шинжлэх ухааны бие даасан байдлын талаар итгэл үнэмшил нь дарагдсан боловч Галилей католик шашиндаа үнэнч хэвээр үлдсэн
—
        1642 онд түүний үхлээс 4 жилийн өмнө, түүний бичсэн хоёр дахь номын гар бичвэр нь Голландын нэгэн нийтлэгчийн гарт нууцаар оржээ. Уг “Хоёр шинэ шинжлэх ухаан” нэртэй ном нь орчин үеийн физикийн сод бүтээл юм.
—

1 сэтгэгдэл:

null
Erkanshtein (зочин)

hi Einshtein bol suut erdemten aguu physics.ch hun bsan tuunii moroodliig bieluuleh bolomj bnidend bga shvv gj buh oyutnuudda helmeer bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)