Адгийн муу алуурчин хүртэл хийсэн хэргийнхээ өмнө өөрийгөө өмөөрдөг. Хүнийг шүүмжлэх нь хэзээч амжилт олохгүй гэдгийг олон жишээгээр тайлбарлаж болно. та хүмүүсийг буруу шаахаасаа өмнө ойлгохыг хичээх хэрэгтэй. Тэр яагаад тэгсэнгүй, ингэв гэдгийг ойлгохыг оролдоод үз. Энэ нь шүүмжлэлээс тустай зүйл билээ. Энэ нь хүнд бусдад тэсвэртэй өрөвч сайн сэтгэлээр хандах чадварыг төлөвшүүлнэ. Зарим үед хүмүүс зайлшгүй буруутайгаа мэдсэн үедээ уучлалт гуйдаг боловч түүнийг шүүмжилж эхлэх үед хамгийн сайндаа л би тэгээд яах байсан юм бэ хэмээн боддог.
Үүнээс үзэхэд хүмүүстэй харилцах харилцааны гүүр бол шүүмжлэл хэлэхгүй байх явдал. АНУ гийн ерөнхийлөгч асан Линкольн үүнийг яс махандаа шингэтэл мэддэг хүн байжээ. Тэрээр залуу байхдаа хүмүүсийг ихэд шоглодог шүүмжилдэг нэгэн байж ингээд эцсийн эцэст тэр өөрийн шүүмжлэгчдийн нэгэнд халз тулаанд дуудагдаж ихэд шившигтэй байдалд орж байжээ. Үүнээс хойш тэрээр хэнийг дахин шүүмжлээгүй бөгөөд хамгийн тэсвэрлэшгүй мөчид ч тэр шүүмжлэл огт хэлээгүй гэдэг.
Хүн цагийн 95 хувийг зөвхөн өөрийнхөө талаар бодож өнгөрүүлдэг. Хэрэвээ бид хэсэгхэн ч болов бусдын талаар бодож тэдний сайн талыг бодож эхэлбэл ямархан үр дүнд хүрэхийг бодоод үз л дээ.
Бүгдийг мэднэ гэдэг бүгдийг Уучилна гэсэн үг


3 сэтгэгдэл:
ooroo iim bj chadah yy
chadahiig hicheej yavdag hvmvvsiin gem bish zan yum bnle
tm bol yamaidaa bi law zalrrulj chaddagguim