Сайн байна уу, энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаа би юу бичих вэ гэвэл өмнөх бичлэгээ л үргэлжлүүлэх гэсэн юм. Үүний өмнөх бичлэг дээр би нэг асуулт өөрөөсөө асууж байсан. Ер нь яагаад би өөртөө тохиолдохыг хүсэхгүй байгаа зүйлээ бусдад ямар нэгэн байдлаар, (гэхдээ шууд биш ч гэсэн тэр хүнд тохиолдох нь гарцаагүй) тохиолдоосой гэж хүсээд байгааг асуусан юм. Шууд утгаараа тэр хүнд тийм зүйл тохиолдоосой гэж хүсээгүй ч гэсэн, миний бодлоор бүх зүйл болвол хэн нэгэн яг л тийм байдалд орох юм л даа. Саяхан би нэг ном уншиж суулаа, тэр номонд эртний их сэтгэгч күнзийн талаар бичсэн байсан юм.
Күнзийн суртал бол нарийн бодож боловсруулсан ёс зүйн хууль юм. Түүнээс ёс зүйн талаар нарийн томъёолбор сонсохыг хүссэн нэгэнд Күнз:
- Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Тэгэх юм бол төр улсын дотор үзэн ядахуй үгүй болно, гэр бүлийн дотор үзэн ядахуй үгүй болно хэмээж л дээ.
Үүнийг шадар шавь нарых нь нэг дотроо сайн санаж аваад хожмын өдөр багшдаа:
-Бусад хүмүүс надад хийгээсэй гэж хүсэхгүй тэр хорт муу үйлсийг би бусдад ч мөн хийхийг хүсдэггүй гэж хэлжээ. Күнз хариуд нь
-Даанч энэ хүсэлд хүрэх боломжгүй байдаг юм гэсэн аж.
Үүнээс үзэхэд хүсэхгүй байна гэдэг боломжгүй харин ийм зүйлийг үйл хэрэг болгон хийхгүй байх боломжтой зүйл гэж бодогдлоо. Учир нь күнз эхлээд чи өөрт бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул гэж хэлсэн нь үүнийг бүү хий гэсэн болов уу, харин шавь түүнд Бусад хүмүүс надад хийгээсэй гэж хүсэхгүй тэр хорт муу үйлсийг би бусдад ч мөн хийхийг хүсдэггүй гэхэд энэ бол боломжгүй гэсэн шүү дээ. Хүснэ гэдэг нь бодно гэсэн үг гэж ойлговол тийм зүйлийг бодохгүй байх боломжгүй гэж хэлжилдээ. Би тэгэж ойлголоо харин та юу гэх бол ?
Күнз хэдийгээр христийн ттооллын өмнө амьдарч байсанч ёс суртахууны талаар их нарын бодож боловсруулсан сургаалыг та бидэнд үлдээжээ.
"Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг"
"Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт өнгөрсөн хүн"
"Хэн ч гэсэн ариун үйлстэн байж чадна, мэдээж, тийм байхаар шийдвэл шүү дээ"
"Бүхий л амьдралыг жолоодож болох ганцхан үг байж болох уу? хэмээн Күнзээс асуухад
-болноо , тийм үг ч бий. Тэр бол хүлцэнгүй гэжээ"
Гэхдээ мэдээж одоо цаг үе өөр болж юмс хувьсан өөрчлөгдөж байгаа болохоор түүний зарим сургаалийг биелүүлэхэд хүнд болсон байж магадгүй, гэхдээ л ер нь ноён нуруу нь байгаад л байгаа юм даа. Анхаарсанд баярлалаа дараа үргэлжлүүлъе


Сэтгэгдэлгүй байна