Бурхан хийгээд би

ЭНЭ САЙХАН БОРОО ШИВЭРСЭН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ,  өнөөдөр ӨГЛӨӨ гадаа бороо ороод салхи салхилаад муухай байсан боловч  сэтгэл санаа нэг л сайхан, орондоо 10 Цаг болтол хэвтсэн болоод ч тэр юм уу, шөнө  гоё зүүд зүүдэлсэн болоод ч тэр юм уу учиргүй инээмсэглээл босоод ирдийм байна. Тэгээд сэтгэл санаа ийм сайхан байх далимаар нь блогтоо нэг бичлэг оруулмаар санагдаад, та бүхнийг уншаад санал бодолоо харамгүй үлдээнэ гэж найдаж байна.
Энэ хорвоогийн бүх л юмс маш энгийнээс маш нарийн хүртэлээ зохион байгуулалттай байдаг бололтой. Хүн гээч амьтан энэ хорвоогийн хамаг л араатан амьтадаас хамгийн дээд хөгжилтэй нь, хамгийн дээд оюун ухаантай нь тиймээс хүн болж энэ хорвоод амьдарна гэдэг ёстой л зүүний үзүүр дээр ганц ширхэг будаа тогтохтой адил аз завшаан биз. Тэгтэл өнөөдөр хүн болж төрсөнийхөө утга учрийг ойлгохгүй, аав ээжийн заяасан тэр сайхан биеийг гудамжинд өмхийрүүлж яваа хүмүүс бас байхымаа. Саяхан ээжийн ажлын үүдэнд зогсож байтал миний хажууд нэг тийм хүн сууж байна. Харахад нүүр ам нь хавдчихсан эр эм нь мэдэгдэхгүй, урт цагаан үстэйг бодвол нэлээд ахимаг насны эмэгтэй бололтой. Хөөрхий зайлуул тэмбүү тусаад хамар амных нь арьс нь ялзараад хар болчихсон хамар нь бараг л тасарч унаж байгаа, гар нь их л хүнд шархтай байгаа бололтой боочихсон. Тэгээд надтай бас үг сольж байна. “Хүү минь наад хаалга чинь онгойдог юм уу” гэнэ хариуд нь “онгойдог оо” л гэлээ. Тийм хүмүүсийг харахаар заримдаа өрөвдөх юм амьдрал хатуу тэгэхдээ бас дэндүү хатуу хандаж дээ. Цагтаа тэр эмээ бас зээрэн шилбэт 18уут шиг гунхаж л явсан биз. Одоо ингээд амьдралын хар бараан сүүдэрт дарагдаад ганц ч өдрийг болов амь тэмцэн өнгөрөөж явдаг. 10 жилд байхад багш минь хэлдэг байсын “Та хэд минь амьдралын анхны алхамаа хийх гэж байна. Өөрсдөө бор зүрхээрээ яваад энэ амьдралыг дийлэхгүй ээ. Алдана, алдаан дээрээсээ суралц бас бусдын алдаан дээрээс суралц аав ээжээсээ асуу эмээ өвөөгөөсөө асуу. Тэд бүгдийг мэднэ” гэж.  За тэгээд та минь тэр хөгшин ч өнгөрч харин бид тэр хөгшнөөс хараад сонсоод алдаа оноогоо ухаараад эцсийн эцэст тийм л болчихгүй амьдрах нь чухал шүү.
Өчигдөр орой би бодлоол доо. “Хүн энэ хорвоод ирэхдээ урьд насандаа хийсэн нүгэл хилэнцээ үүрч ирдэг бололтой. Харин зарим нь дэндүү их нүгэл хилэнцтэй болохоороо тэр там гээчид нь унадаг бололтой. Бурхан гэж байдаг тэгэхдээ тэр нь есүс ч биш, будда ч биш, аллах ч биш зүгээр л бидний нэрлэж заншсанаар бурхан (god), яруу найрагч чойномын хэлсэнээр
“Би нацагдорж ч биш, Пушкин ч биш Орчлонд ганцхан хувь хэвлэсэн онгон талын яруу найрагч” (манай сургуулийн ханан дээр нэг ийм шүлэг байдын) гэдэг шиг ганцхан л байдаг. Харин тэр есүс, будда, мухамед нар нь  бидний хэлдэгээр гэгээрсэн хүмүүс, магадгүй бурханы илгээсэн элч нар байсан биз. Тиймээс миний бодлоор бид ганц л бурхантай, тэр ганц бурханыгаа шүтэж залбирч явбал нүгэл хилэнцэд энэ хорвоогоос нүгэл хилэнцгүй буцах ч юм бил үү. хүн юу ч шүтдэггүй шүтлэггүй байснаас ядаж үхсэнийхээ дараа тамд уначихгүйн тулд  (юмыг яаж мэдэх вэ?) нэг барьцтай  юм шүтэж байсан нь дээр биз. Миний бодлоор монголд будда, есүс хоёр  их дэлгэрсэн аль аль сул талтай нэг нэгнийгээ үгүйсгэж байдаг болохоор лалын шашинтай байсан нь зүгээр. Тэгэхдээ би лал биш шүү би шашин шүтдэггүй. ( шашин хоорондын мөргөлдөөн гаргах гэж энэ бичлэгийг бичээгүй болно. зүгээр миний бодол)  
Бид ч их азтай хүмүүс юм. Учир нь америк европын тэр баян тансаг оронд төрөөгүй ч бас африкийн ядуу буурай оронд ч төрсөнгүй. Бид энэ монголын цэлгэр сайхан уудам нутагт эзэн суух заяатай төржээ. Хэрэв хүн урьд насандаа хийсэн нүгэл буяныхаа хэмжээгээр хүн болж төрөх үү амьтан болж төрөх үү, бирд болж төрөх үү гэдэг нь шийдэгддэг бол бас хаана төрөх нь бас яг тийм байдлаар шийдэгдэг байж таарна. Тэгэхээр та бид чинь бас гайгүй нүгэл үүрээд ирцэн хүмүүс юм биш үү. Даанч хүн гэдэг амьтан өөрөө бие сэтгэлээрээ шуналын микроф байдаг болохоор зарим  нь үүрч ирсэн нүгэлээ нимгэлэхээсээ илүү арвижуулаад энэ хорвоогоос буцдаг бололтой.(би зарим нь гэсий шүү). Бид нар ер нь хийсэн нүглийнхээ хариуг тэр дор нь ямар нэгэн байдлаар хүртдэг. (Би лав тэгдэг гэж боддог) харин та нүгэл хийхгүй энэ хорвоод амьдаръя гэвэл дараах хэдэн зааврийг дагаарай
Жинхэнэ авралд хүрэхийн тулд амжиргааны эргүүлгээс заавал гарч, нирваанд хүрэх хэрэгтэй. Хэрэв зээ дараахь авралын найман гишүүт мөр замыг дагах юм бол, нирваан нь биелэлээ олно.
1.        “Үнэхээр үзэл”: аливааг жинхэнэ байгаагаар нь, зөв бодтой харж ухаарах
2.        “Үнэхээр онол”: зөв сэтгэх, бүхий л зүйлд нигүүлсэхүй сэтгэлээр хандах
3.        “Үнэхээр үг”: худал хэлэхийг цээрлэх, хов муу үг үл зөөх, хараал зүхэл, хоосон чалчаа яриаг огоорох
4.        “Үнэхээр үйлс”: амь бүрэлгэх, хулгай тонуул хийх, шударга бус ажил, буруу хурьцлыг цээрлэх
5.        “Үнэхээр амьдрал”: зөв хэв маягаар, бусдад гай хөнөөл учруулахгүй аж төрөх
6.        “Үнэхээр хичээл”: ариун бус, нүгэлт муу бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэргийлж явах
7.        “Үнэхээр дуртгал”: аливаад зөв анхаарах, голч үнэнийг танин мэдэх
8.        “Үнэхээр самади”: хүчээ зөв хуримтлуулах, түүнээ бясалгалд зарцуулан, дотоо ертөнцөө үв тэгшлэх.
Эдгээр нь газрын амьдралд хэт шунах, хурьцахыг тачаах, элдэв хүслэн, бусдыг үзэн ядах, омгорож бардамнах зэрэг уршигт муугийн арван хүлээснээс алдуурах зөм бөгөөд Хутагт дөрвөн үнэнийг таньсний үр болой. Бурхан бидний замыг зурцан байдаг гэсэн тэр замаар нь та бид ч зовлонгоо үүрээд гэлдрээд байж дээ.   За тэгээд цаашаа үргэлжлүүлье.
 Сүнс гэж байдаг. Би харсан гэж худлаа яриад ч яахав. Тэгэхдээ далай лам шинжлэх ухаан сүнс байдаггүйг нотлох юм бол би шашинаасаа татгалзана гэсэн байна лээ. Тэгэхээр байдаг нь үнэн. Сүнс гэдэг нь мөнх харин бие нь  зүгээр л сүнсний орон гэр түүгээр дамжуулж сүнс нар хоорондоо харилцаж бидний мэдэрдэг тэр аз жаргал, таашаал, зовлон энэ тэрийг мэдэрч бас бие нь өтөлж үхэхээр биеэ орхиод бурхны оронд очиж нүгэл буянаа дэнслүүлээд дараагийн төрөлдөө тамд унах уу, диваажинд нисэхүү эсвэл буцаад дэлхийдээ залрах уу гэдэгээ шийдээд тэгээд мөнхийн далайсан газар нь далдайж. Далласан газар нь бултайж явдаг байх. Энэ тэнд сүнс харлаа айлаа сандарлаа гэх юм миний сонсноор хүнийг тойроод гэрлэн бие гэж байдаг тэр нь хүнийг бас зарим нэг зүйлээс хамгаалж байдаг тэр нь сэтгэл санаатай нь бас холбоотой,  тэр нь л гэмтэж эсвэл нимгэрээд ирэхээд элдэв янзын шалдан, урт үстэй, соёотой, бас болоогүй гурав дөрвөн толгойтой эвгүй эвгүй гарууд харагдаад байдаг гэсэн.  За баахан урт юм биччих лээ уншигч авхайг чилээсэнд уучлаарай эцэст хэлэхэд энэ бүгд бол энд тэндээс copу-доогүй зөвхөн миний л бодол. Алдсан эндүүрсэн юм байвал уншигч та гэгээн оюундаа тунгаан авахыг аваад хаяхыг хаяна биз. Анхаарал хандуусанд баярлалаа. Дараа дахин миний блогт зочлоорой.
 

5 сэтгэгдэл:

null
guest (зочин)

thanks

B.Batdelger (зочин)

Boo-g yu gex we? xoo Boo shashin bish gexdee bi Boo-d itgedeg ch gex vv shvtdeg ch gex vv neg tiim bdiimaa, yamar ch bsan eldew shashin ene ter gej bxaar Mongolchuudad Boo ni xeregtei biax aa!!!

od (зочин)

magadgvi sanal niilj bn mgl-chuud ertnees boo shvtdeg bsan odoo ch shvtehed buruudahgvi ene bvhnii etsest bvh shashin ene ter bvgd hvnd gants l zviliig surgadag chadna ter bl zov amidraliin hev mayag

just (зочин)

za medehgui yumaa sanal niileh ch yum shig ugui ch yum shig buynaaraa bolog

serdaram (зочин)

Sonirholtoi bichjee. Burkhan baidag gehdee medeej neg l zyil baih. Hymyyst harin yanz yanzaar haragddag bizdee! Amidralyin mon chanar-yig amidraad duusah yedee l meddeg gesen hehehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)